top of page

Фэйсбүүкийн ирээдүй ямар байх вэ?

Фэйсбүүкийн ирээдүй ямар байх вэ?


ree

Фэйсбүүк- Та фейсбүүктэй юу. Тийм ээ байгаа…


Монгол улс фэйсбүүк /Facebook/ платформын хэрэглээгээр Ази тивдээ тэргүүлэгч орон юм. Платформд идэвхитэй хэрэглэгчид дунд хийсэн судалгаагаар нэг хүн 1-2 аккаунт буюу хаяг хөгжүүлэх нь энгийн үзэгдэл болсон . Монголчуудын хамгийн их цагаа өнгөрөөдөг тус платформын ирээдүй таньд сонирхолтой байна уу? 


Бид энэ удаад фэйсбүүкийн ирээдүйн талаар мэдээллийг бэлтгэлээ.

Фэйсбүүкийг ирээдүйд амжилттай ажиллуулахын тулд тэд  залуучуудад (18-25 насны залуучууд) зориулж сошиал медиа платформын дараагийн үеийг бүтээх, хиймэл оюун ухаан ашигласан шинэ бүтээгдэхүүний боломжид түшиглэх гэсэн хоёр томоохон зүйлд анхаарлаа хандуулж эхэлсэн байна.

Фэйсбүүкийн өдөр тутмын идэвхтэй хэрэглэгчид нь 40 сая гаруй АНУ, Канадын залуу насанд хүрэгчид бөгөөд энэ бол сүүлийн гурван жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Фэйсбүүкийн алсын хараа бол энгийн: Фэйсбүүк бол таны ертөнцийг их бага хэмжээгээр нээж буй сошиал платформ юм. Тэд  шинэ зүйлсийг нээхэд нь хүмүүст үргэлж тусалсаар ирсэн ч хүмүүсийн амьдралын хэв маяг хурдацтай өсөн өөрчлөгдөж байгаа тул хүмүүст тохируулан зохицуулж бүтээгдэхүүн хөгжүүлэлтээ хийж байна. Тэд дараагийн 20 жилийн тухайд дээр дурдсан хоёр томоохон зүйлд анхаарлаа хандуулна гэж мэдэгдсэн юм . 

Залуучуудад илүү анхаарлаа хандуулна: 

Фэйсбүүк хүн бүрт зориулагдсан хэдий ч тэд залуучуудаа анхаарч сошиал медиа хэрэглэгчийн дараагийн үед зориулж бодитой өөрчлөлтүүдийг хийсэн.   

  • АНУ болон Канадын залуучуудын аппликейшны хэрэглээ таван улирал дараалсан бодит өсөлттэй байгаа бөгөөд 40 сая гаруй залуус өдрийн идэвхтэй хэрэглэгчид нь бөгөөд энэ нь сүүлийн 3 жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрчээ.

Эдгээр залуус нүүх, коллежид орох, анхны ажилдаа орох, орон сууц авах гээд томоохон шилжилтүүдыг хийж байна. Marketplace дээр тавилгын сайн тохиролцоо олох, рийлс болон группуудээс тэдний сонирхлыг шинжих, орон нутгийн коммунити болон жижиг бизнестэй холбох, “Фэйсбүүк Болзоо”-н дээр хэн нэгэнтэй танилцах гэх мэт эдгээр бүх зүйлд Фэйсбүүк тусалж чадна. Эдгээр холболтуудыг илүү хялбарчлахын тулд тэд үндсэн бүтээгдэхүүндээ өөрчлөлт оруулсан.





ree



Хиймэл оюун ухааны боломжийг өргөжүүлэх нь

Тэд зөвлөмжүүдийг илүү үр ашигтай хүргэх үүднээс Reels болон Feed-ийн эрэмбэлэх технологиудыг сайжруулсан. Асар том мэдээллийн сангаас маш үр дүнтэй суралцах шинэ загварын бүтцийг зохиосон бөгөөд энэ нь фэйсбүүк рийлсийн туршилтанд бодит сайжруулалт хийсэн. 

Ирэх жил болон цаашид ч энэ дэвшилтэт зөвлөмжийн технологи нь фэйсбүүкийн бүхэл бүтэн видеоны эко систем, Feed-н зөвлөмж гэхчлэн олон бүтээгдэхүүнүүдийг сайжруулна. Тэд 2026 оны эцэс гэхэд дэлхий хамгийн шилдэг зөвлөмжийн технологитой болох зорилготой.

Мөн түүнчлэн  Meta Llama-тай хамт дэлхийн хамгийн шилдэг Женератив хиймэл оюун ухааны загварууд, хэрэгслүүд, нөөцүүдийн нэгийг бүтээж байна. Женератив хиймэл оюун ухаан нь фэйсбүүкийн сошиал илрүүлэлтэнд илүү боломж олгож,  хайж буй зүйлийг чинь илүү гүнзгийрүүлэхэд тусалдаг.

Та фэйсбүүкээс гүзээлзгэнэтэй чизкейкний жор оллоо гэж бодъё. Нэг товчлуур дараад л Meta AI-аас хэрхэн сүүгүй хийх хувилбарыг асуухад шууд хариулт авах боломжтой.


ree



Видео сайжруулалтууд

Лайв, урт видео, рийл эсэхээс үл хамаарч сонирхсон видеонуудаа хайхад илүү хялбар болгож өгсөн. Орчин үеийн бүрэн дэлгэцийн видео тоглуулагч, урт видеог алгасах товчлуур зэргийг хийж видео чиглэлийн туршлагаа хуримтлуулж байна. Бүрэн дэлгэцийн видео тоглуулагчийг одоо дэлхийн хэмжээнд нэвтрүүлж байна. Мөн хувийн шэйрлэлт өсөлттэй байгаа бөгөөд энэ нь жил бүр 80%-иар өсөж байна. Тиймээс тэд видеог фэйсбүүк эсвэл WhatsApp зэрэг бусад платформоор хүмүүст хурдан илгээх боломжийг нэмсэн.


ree

Контент бүтээгчдийн боломжууд

Контент бүтээгч болж, фэйсбүүкээс мөнгө олох боломжийг хүн бүхэнд хялбар болгож өгсөн. Тэд паблик пост хийх, дагагчдаа нэмэгдүүлэхийг хүсдэг хүмүүст зориулан Professional Mode гэсэн хялбаршуулсан бүтээгдэхүүнийг бүтээж, нэвтрүүлсэн бөгөөд энэ нь 18 сарын турш өдөр тутмын 100 сая гаруй идэвхтэй хэрэглэгчтэй болж өссөн. 

Залуучууд сошиал медиагаас юу хүсч буйгаас шалтгаалан фэйсбүүкийг загварчилж байна. Мөн  контент бүтээгчдийн контентууд фэйсбүүк дээр хэрхэн амжилттай байх тал дээр тулгуурлаж төлбөртэй загвар бүтээсэн. Ингэснээр контент бүтээгчдэд зураг, видео, текст гэх мэт бүхий л төрлийн контентоор мөнгө олох боломжийг нэмэгдүүлж, хялбар болгож өгч байгаа юм. 

Залуучууд сошиал медиагаас юу хүсч байгаад нийцүүлэн  фэйсбүүкийг загварчилж байна. Сошиал таны боломж,  мэдлэг мэдээллийн орон зайг их бага хэмжээгээр нээж байдаг. 


Тэд үүнийг таны сонирхлыг хуваалцдаг олон нийтийн томоохон бүлэг, хайсан зүйл дээрээ үйлдэл хийхэд туслах чухал функцүүд болон дэлхий дээрх хамгийн шилдэг хиймэл оюун ухааны тусламжтай гүйцэтгэж байна.


Эх сурвалж: Facebook Meta



Харин та залуучуудад хандсан бизнестэй бол энэ платформыг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ нийтэд хангалттай түгээж чаддаг уу? 

Хэрэв та ч бас контент бүтээгч болж илүү хөгжин, өөрийн авъяас чадвараа нээн, бүтээлч байдлаараа орлого олох олон боломжуудыг нээхийг хүсдэг бол таньд


Момэйд Академийн энэ зуны галзуу хөтөлбөр болох "Маркетинг мастеркласс" хөтөлбөрийг санал болгож байна. 


Та медиа маркетинг болон, дижитал маркетингийн талаар мэргэжлийн мэдлэгтэй болж, өргөн хэрэглээний сошиал платформ дээрх өөрийн болон бизнесийнхээ төлбөрт сурталчилгааг оновчтой амжилттай явуулж сурах хүсэлтэй бол маркетингийн ертөнц дэх өөрийн цоо шинэ карьерийг эхлүүлэхээр зорьж байгаа бол энэ хөтөлбөр таньд эрдэнэс мэт үнэ цэнэтэй олз юм. 


Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хуудсаар аваарай….. 

 
 
 

29 Comments


The MP Land Record  portal allows users to check and verify property ownership details online without visiting any government office.

Like

Outstanding service! Beyond her mesmerizing beauty, the escort was engaging, friendly, and made every moment both enjoyable and unforgettable. I wholeheartedly recommend this service.

Escorts Service in Udyog Vihar East of Kailash Escort Geeta Colony Escort Service Escort in Govindpuri Escort Service Greater Kailash

Like

I recently tried TiviGen IPTV while looking for a reliable IPTV service and was genuinely surprised by the quality. You can check them out at tivigen.com, and the IPTV subscription setup was quick and easy. Streaming has been smooth with HD IPTV, sports IPTV, and IPTV Arabic channels, and it works well on IPTV for Smart TV and Android devices.

Like

Richlook
Richlook
Oct 01

Richlook jewellery celebrates femininity by offering ornaments that enhance beauty and confidence. Designed with elegance and crafted with skill, each piece reflects sophistication. Richlook provides jewellery that suits every mood, from casual wear to festive occasions. Their designs capture the essence of grace and individuality. With premium materials and detailed finishing, Richlook jewellery ensures durability and timeless style. Celebrate your unique personality with jewellery that tells your story beautifully only at Richlook.

Like

stephen
stephen
Sep 20

Using the TC Lottery login link has been a hassle-free experience for me. It’s always accurate, loads quickly, and takes me straight to the secure login page without any confusion. I like that the link works well on both desktop and mobile, making it easy to access my account from anywhere. The process feels very secure, so I never worry about my details being at risk. Overall, the TC Lottery login link is dependable, user-friendly, and a great shortcut to get started quickly.


Like

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2023  |  Designed by Momade Virtual Assistant Agency

bottom of page