НӨАТ-ийн тухай таны мэдлэгт
- naranzul Momade
- Jun 13, 2024
- 1 min read
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай таны мэдлэгт тус болохоор дараах сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

Ямар бараа үйлчилгээнд НӨАТ ногдуулах вэ?
- Монгол Улсын нутаг дэвсгэрт борлуулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ /Бараа, ажил, үйлчилгээ борлуулахдаа НӨАТ ногдуулж нэхэмжилнэ./ Жишээ нь та 8 нэрийн дэлгүүр ажиллуулдаг бол НӨАТ төлөгч болдог.
- Гадаад улсаас Монгол Улсад импортоор оруулсан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ / Бараа, ажил үйлчилгээг импортлох үед Гаалийн байгууллага ногдуулж төлүүлнэ/ Та Солонгос улсаас ус буцалгагч оруулж ирж зардаг бол НӨАТ төлнө.
-Монгол Улсаас экспортод гаргасан бүх төрлийн бараа, ажил, үйлчилгээ /Бараа ажил үйлчилгээг экспортлох үед Гаалийн байгууллага ногдуулж төлүүлнэ./
НӨАТ-н тайлан илгээх хугацаа нь хэзээ вэ?
- НӨАТ-н тайланг сар бүрийн 10-ны дотор илгээнэ.
НӨАТ төлөгч болох борлуулалтын хэмжээ:
-Жилийн борлуулалтын хэмжээ 50сая ба түүнээс дээш байх.
НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх, татвар төлж эхлэх хугацаа:
- Борлуулалтын орлогын хэмжээ 50 сая хүрснээс хойш 10 хоногийн дотор өргөдөл гаргаж НӨАТ суутган төлөгчөөр бүртгүүлнэ.
НӨАТ төлөгч байж байгаад буцаан хасагдах нөхцөл:
Үйл ажиллагаа явуулалгүй 10 сарын турш X тайлан илгээсэн тохиолдолд автоматаар НӨАТ төлөгчөөс хасагдах болно.
Та НӨАТ-ийн талаар болон байгууллагынхаа татварын тайлантай холбоотой мэргэжлийн зөвлөгөө үйлчилгээ авах бол Momade агентлагийн /
https://www.facebook.com/momade.mn/ санхүүгийн мэргэжилтэнгүүдтэй холбогдоорой.
Please try to make booking in advance, for Bhabhi Escort Service in Delhi, if you do have specific requirements. so they have enough time to arrange the perfect reservation for you!