top of page

Санхүүгийн тайлангаа хоцроож байгаа юм биш биз.

Jun 21, 2024
3 min read

Тайлангаа хоцроох нь ямар эрсдэлтэй байдаг вэ?




Тайлангаа тушаасан уу? 

Үгүй ээ, хараахан тушаагаагүй л байна. Танайх тушаасан уу? 

Тушаана даа, арай дуусаагүй л байна гээд л нягтлангууд бид чинь хугацаандаа тайлангаа гаргаж дуусах гээд л ажилчин зөгий мэт бужигнаж, нойр, хоолгүй, өдөр шөнөгүй, гэрээ мартсан гэсэр царайлж суух нь элбэг байдаг. 


-Хэзээ тушаадаг юм? Жил бүрийн 2 сарын 10-наас өмнө тушаах ёстой байдаг

-Энэ санхүүгийн тайлан чинь тэгээд хэнд тийм чухал гэж? Аж ахуйн нэгжийн удирдлага, хувьцаа эзэмшигчдэд амин чухал баримт шүү дээ.

-Хугацаандаа тушааж амжихгүй бол яадаг юм? Торгуулна ш дээ торгуулна.

-Хэдээр торгодог вэ? Санхүүгийн тайлангаа хугацаандаа илгээгээгүй хоцроосон бол зөрчлийн хуулиар Хувь Хүн буюу Нягтланг / 400,000₮/ Хуулийн этгээдийг буюу Компанийг /4,000,000₮/ торгодог.


Ийм яриа хаа нэгтээ өрнөж буй бол дараах мэдээлэлд анхаарлаа хандуулаарай. 






Санхүүгийн тайлангаа хуулийн хугацаандаа тушаахгүй бол таны бизнес, аж ахуйн нэгжид ямар сул талууд үүсэх вэ?


1. Хуулийн хүрээний үр дагаварууд 

  • Хуулиар хатуу тогтоосон хугацаатай тул торгууль төлнө

  • Хараанд нь өртсөн тул  аудитын хяналт, шалгалт ихсэнэ 

  • Эрсдэлтэй татвар төлөгч ангилалд шилжиж татварын шалгалтад орно

2. Байгууллага, аж ахуйн нэгжийн нэр хүндэд муугаар нөлөөлнө

  • Тайлангаа хугацаандаа өгөхгүй байх нь хөрөнгө оруулагчдад таагүй сэтгэгдэл төрүүлэхээс гадна нэмэлт хөрөнгө оруулалт авах, шинэ хөрөнгө оруулагчдыг татахад эрсдэл үүсгэнэ

  • Нийлүүлэгч, үйлчлүүлэгч, хувьцаа эзэмшигчид хоцорсон тайлангаас тухайн байгууллага болон аж ахуйн нэгжийг удирдлага нь муудаж буй хэмээн дүгнэж энэ нь цаашдын бизнесийн харилцаанд нь нөлөөлж болзошгүй байдаг

3. Байгууллага, аж ахуйн нэгжийн дотоод үйл ажиллагаанд нөлөөлөх 

  • Шийдвэр гаргалт: Санхүүгийн тайлан нь удирдлагын шийдвэр гаргалт болон стратеги төлөвлөлтөнд амин чухал мэдээлэл болж өгдөг. Тайлангийн хоцрогдол нь удирдлагын шийдвэр гаргалтанд саад болдог. 

  • Мөнгөн урсгалын удирдлага: Хоцорсон болон буруу хийсэн санхүүгийн тайлан мөнгөн урсгалын удирдлагыг муутгаж, хөрөнгө оруулах боломжуудыг бууруулдаг.

4. Зээлийн асуудал

  • Зээлийн үнэлгээ: Санхүүгийн тайланг байнга хоцроох нь компанийн зээлийн үнэлгээнд сөргөөр нөлөөлж, зээл авахад илүү өртөгтэй, эсвэл хэцүү болгодог.

  • Зээлийн гэрээний заалтууд: Ихэнх зээлийн гэрээий заалтууд дээр хугацаандаа санхүүгийн тайлангаа гаргахыг шаарддаг. Биелүүлээгүй тохиолдолд зээлийн зөрчил үүсэж, хүүгийн хэмжээ нэмэгдэж болзошгүй байдаг.

5. Дотоод үр дагавар 




6. Боломжуудыг алдах

  • Хөрөнгө оруулалтын боломжууд: Санхүүгийн тайланг хугацаанд нь гаргах нь хөрөнгө оруулалтын боломжууд, тэтгэлэг эсвэл хөнгөлөлтүүдэд хамрагдахад чухал байдаг. Хоцорсон тайлан нь эдгээр боломжуудыг алдахад хүргэдэг.

  • Стратегийн тохируулга: Шинэ санхүүгийн мэдээлэлгүйгээр компани зах зээлийн өөрчлөлт болон дотоод гүйцэтгэлийн асуудлуудад тохируулга хийх боломжийг алдаж болзошгүй байдаг

7. Дотоод бодлогод нийцэхгүй 

  • Дотоод хяналт: Хоцорсон санхүүгийн тайлан нь дотоод хяналт болон процессийн сул талыг илтгэж, үйл ажиллагааны үр ашиггүй байдалд хүргэж болзошгүй.

  • Удирдлагын тайлан: Тогтмол, цаг хугацаанд нь санхүүгийн тайлан гаргах нь дотоод удирдлагын зорилтуудтай харьцуулсан гүйцэтгэлийг хянах, шаардлагатай тохируулга хийхэд чухал.

Хэрвээ танай байгууллагад эдгээр асуудлууд тулгарч буй бол дараах асуултуудыг асууж үзээрэй.
  1. Нягтлан бодогч маань хариуцлагатай ажиллаж чадаж байна уу ?

  2. Баримт бүрдүүлэлтээ бид зөв хийж байна уу?

  3. Санхүүгийн тайлан болон татвараа бид хугацаанд нь төлж байгаа билүү?

Үндэсний статистикийн хорооноос гаргасан мэдээгээр 2023 оны эхний байдлаар 246360 орчим аж ахуйн нэгж бүртгэлтэй байдаг ба бүгд тайлан тушаах ёстой. Гэтэл үүнээс 164000 орчим аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа гэж үздэг бөгөөд үүний 119973 нь тайлангаа тушааж үлдсэн 44000 орчим нь тайлангаа хоцроож тус бүр дөрвөн сая /4,000,000₮/ төгрөгний торгууль төлөх ёстой болсон байна.



Хэрвээ танай байгууллагад,  танай бизнест нягтлан хэрэгтэй байгаа бол хуулийн хугацаандаа тайлангаа тушааж элдэв асуудлуудаас ангид байж, үргүй зардлуудаа бууруулах шаардлагатай байгаа бол манай мэргэшсэн, хариуцлагатай, найдвартай хамт олонд хандаарай.





Мэргэжлийн байгууллагаар тайлангаа гаргуулах нь эргээд буух эзэнтэй, буцах хаягтай, сэтгэл амар байдаг ба таньд байгууллагынхаа бусад үйл ажиллагаанд анхаарах эрх чөлөөг олгоно.









 
 
 

107 Comments


Khushi Rao
7 days ago

This was a helpful article because it provides useful information without making the topic seem too difficult. The writer has used simple words and clear explanations throughout the discussion. I especially liked the structure bg678 because it allows readers to understand the topic step by step. The natural writing style also makes the article more enjoyable. Overall, I found it informative and appreciated the effort put into making the content accessible.

Like

Goswami
Sep 17

I have been exploring different gaming platforms in the Ganga Club lately, and the overall experience can vary quite a lot. I usually pay attention to how quickly pages load, whether the menus are simple, and how smoothly everything works on mobile. A clean interface makes a big difference when switching between different sections. I also prefer platforms that provide clear information instead of filling every page with unnecessary promotions. Small details like these make gaming sessions feel much easier and more comfortable.

ganga club

Like

Chemp
Sep 09

I enjoyed reading this post because the information was presented clearly. I also spend time discovering videos on Pinterest, and when I find something useful, a pinterest video downloader can be a convenient way to keep it available for later viewing.


Like

emeery232
Aug 12

mình có lần lướt đọc mấy trao đổi trên mạng شيخ روحاني thì thấy nhắc nên cũng tò mò mở ra xem thử cho biết. mình không tìm hiểu sâu chỉ xem qua trong thời gian ngắn để quan sát bố cục cách sắp xếp جلب الحبيب các mục và trình bày nội جلب الحبيب dung tổng thể. cảm giác là các phần được trình bày khá gọn, các hurentest berlin mục rõ ràng Huren Berlin nên đọc lướt cũng không bị rối với mình như vậy là đủ để nắm tin cơ bản rồi. جلب الحبيب

👍

Like

I really enjoyed reading this. Everything was explained in a simple and clear way. TheTVApp

Like

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2023  |  Designed by Momade Virtual Assistant Agency

bottom of page