Z үеийнхний сонирхолтой баримтууд
- naranzul Momade
 - Jun 22, 2024
 - 3 min read
 

2022 оны судалгаагаар Z үеийнхэн АНУ-д 65 сая байсан бөгөөд нийт хүн амын 20.7 хувийг эзэлж байна. Z үеийнхэн (1997-2012 онд төрсөн хүмүүс) ихэнх нь ажил хийхэд, мөн олсон мөнгөө зарцуулахад арай залуу байж магадгүй юм. Гэсэн хэдий ч тэд гэр бүлийнхээ худалдан авалтын шийдвэрт томоохон нөлөө үзүүлдэг. Forbes-ийн мэдээлснээр 18-25 насны америкчуудын бараг гуравны нэг нь эцэг эх эсвэл гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хамт амьдардаг байна. Зөвхөн Америк гэлтгүй Азийн орнуудын худалдан авалтын зан төлвөөс харахад залуу үеийнхэн гэр бүлийнхээ худалдан авалтын шийдвэрт өндөр хувиар нөлөөлж байгаа шинэ мэдлэг мэдээллийн нөлөөлөгч болж байгаа нь харагдаж байгаа юм. Ингээд Z үеийнхний хамгийн сонирхолтой статистикуудаас та бүхэнтэй хуваалцаж байна.
1. Тэд 360 тэрбум долларын орлоготой
Z үеийхий орлого нэмэгдэж байна. 2022 онд Business Insider тэдний орлогыг 360 тэрбум доллараас дээш үнэлсэн бөгөөд энэ нь гурван жилийн өмнөхөөс хоёр дахин их байна. АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо болон Gen Z Planet-ийн мэдээлснээр тэд бүтэн цагийн ажил эрхэлснээр жилдээ ойролцоогоор 229 тэрбум долларын орлого олдог. Чөлөөт ажлын соёл нь энэ үеийнхний дунд маш сайн хөгжсөн бөгөөд тэд энэ төрлийн ажил эрхэлж жилдээ ойролцоогоор 40 тэрбум доллар, цагийн ажил эрхэлж 70 тэрбум доллар, тэтгэмж авч 57 тэрбум доллар олдог байна.
2. Тэдний тал хувь нь чөлөөт ажил эрхэлдэг
Z үеийн залуучуудын дийлэнх нь ажил эрхлэх насанд хүрээгүй залуучууд байгаа боловч 2022 оны Freelance Statistic-аас харахад тэдний 53% нь чөлөөт ажил эрхэлдэг байна. Энэ нь бусад үеийнхэнтэй харьцуулбал хамгийн өндөр хувь юм. Миллениалуудын зөвхөн 44% нь чөлөөт ажил эрхэлдэг бол X үеийнхний зөвхөн гуравны нэг нь чөлөөт ажил эрхэлдэг.
3. Тэд орлогынхоо гуравны нэгийг хадгалдаг
Z үеийн залуучууд их хэмжээний зарцуулах боломжтой орлоготой боловч тэд хэмнэлттэй хэрэглэгчид гэж тооцогддог. Bloomberg-ийн мэдээлснээр тэд орлогынхоо гуравны нэгийг хадгалдаг байна. Мөн түүнчлэн тэдний 25% нь Robinhood гэх гар утасны аппликейш ашиглаж хувьцаа эзэмшдэг бол 14% нь тэтгэврийн дансанд хөрөнгө оруулалт хийж эхэлжээ.
4. 2026 он гэхэд 45% нь орон сууц худалдаж авахаар төлөвлөж байна
Z үеийнхний 45% нь 2026 он гэхэд орон сууц худалдаж авахаар төлөвлөж байна. 13,000 гаруй АНУ-ын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 2022 оны зургадугаар сараас өмнө Z үеийнхний 21 орчим хувь нь орон сууц худалдаж авахаар төлөвлөж байсан байна. Орон сууц худалдан авахыг хүссэн Z үеийнхний 93% нь detached single-family home (нэг айлын тусдаа байшин)-г хамгийн их сонирхож байна. Z үеийнхэн болон миллениалуудын орон сууц худалдан авсан хүмүүсийн дор хаяж 80% нь энэ төрлийн үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийсэн байна.
5. Зөвхөн 15% нь спортын үнэнч шүтэн бишрэгчид
2022 оны гуравдугаар сард хийсэн судалгаагаар Z үеийнхний зөвхөн 15% нь өөрийгөө спортын үнэнч шүтэн бишрэгч гэж үзэж байсан байна.
6. Сошиал медиа хүчтэй нөлөөтэй
Нэгэн судалгаагаар Z үеийнхний болон миллениал худалдан авагчдын 80 орчим хувь нь сошиал медиагаас харсан бүтээгдэхүүнийг худалдаж авсан байна. АНУ болон дэлхий даяар Z үеийнхний худалдан авагчдын бараг тэн хагас нь шинэ бүтээгдэхүүний талаар олж мэдэхэд сошиал медиаг онлайн хайлтаас илүү дээр гэж үздэг байна.
2021 онд дэлхий нийтээр хийсэн судалгаагаар Z үеийнхний 36% нь сошиал медиаг сөрөг нөлөөтэй гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч тэд сошиал медиад бусад үеийнхнээс хамгийн их цаг зарцуулдаг бөгөөд өдөрт дунджаар гурван цагийг зарцуулдаг нь дэлхийн дунджаас бараг хоёр дахин их юм.
7. Тэд сонин хэвлэлийг хамгийн итгэлтэй гэж үздэг
2022 оны эхээр хийсэн судалгаагаар Z үеийнхний бараг 60% нь сонин хэвлэлийг итгэж болохуйц гэж үзэж байсан. Онлайн мэдээллийн эх сурвалжууд илүү түгээмэл боловч сошиал медиагаас авч буй мэдээлэлд итгэл багатай ханддаг байна. Гэвч тэдний тэн хагас нь сошиал медиаг өдөр тутамдаа мэдээллийн эх сурвалж болгон ашигладаг. Харин зөвхөн 5% нь өдөр бүр сонин уншдаг байна.
8. Z үеийнхэн өмнө нь ашиглагдаж байсан (Secondhand) бараа худалдаж авахдаа илүү дуртай
Z үеийнхэн байгаль орчинд ээлтэй худалдан авалтын зан төлөвтэй бөгөөд тэд хэн нэгний ашиглаж байсан зүйлс худалдаж авахдаа илүү дуртай байдаг. 2022 онд энэ үеийнхний 80% нь ашиглагдаж байсан бараа худалдаж авах магадлалтай гэж тэмдэглэсэн байна.
9. Эмэгтэй Z үеийн худалдан авагчид урамшууллын хөтөлбөрт илүү сонирхолтой
Их Британид эмэгтэй худалдан авагчид урамшууллын хөтөлбөрт хамрагдах магадлал илүү өндөртэй байна. Их Британид Z үеийн эрэгтэйчүүдийн зөвхөн 41% нь урамшууллын хөтөлбөрт хамрагддаг.
10. Z үеийнхэн хамгийн их BNPL ашигладаг
Investopedia-ийн мэдээлснээр Z үеийн дижитал худалдан авагчид Buy Now Pay Later (BNPL) буюу "Одоо худалдан аваад дараа төлөх" үйлчилгээг ашиглах магадлал хамгийн өндөр байна. Z үеийн худалдан авагчдын бараг 60% нь энэ төрлийн төлбөрийн үйлчилгээг зээлийн картнаас илүү ашигладаг гэжээ.
Иймээс бид энэ залуу үеийг илүү сайн таньж мэдэх, ялгаатай байдлыг нь тодорхойлж маркетингаа чиглүүлэх нь ихээхэн ач холбогдолтой байна. Таньд маркетингийн зорилтот зах зээлийн судалгаа болон өрсөлдөгчийн судалгаа, маркетингийн зөвлөгөө , үйлчилгээ хэрэгтэй бол бидэнд хандаарай. Итгэлийг чинь алдахгүй …

Эх сурвалж:























Энэ Z үеийнхний сонирхолтой статистик үнэхээр сонирхолтой байна! Залуусын сошиал медиад идэвхтэй байх, эрүүл мэнд, өөрийгөө халамжлахад анхаарах чиг хандлага нь маш тод харагдаж байна. Хэрвээ та Z үеийнхний эрүүл мэнд, стресс тайлах хэрэгцээгээ илүү дэмжихийг хүсвэл Honey Room 출장안마 үйлчилгээ үнэхээр тохиромжтой.
Залуусын дунд хамгийн их анхаарал татдаг стресс болон ажил, сургалтын дараах амралтыг танд санал болгож, булчин шөрмөсийг тайвшруулах, бие сэтгэлийг амраах төрөл бүрийн массажийн багцуудтай. Нэг удаа туршаад үзэхэд өдөр тутмын ачааллаа тайлах хамгийн тохиромжтой арга гэдгийг мэдрэх болно.
Z үеийнхэнд зориулсан шинэчлэгдсэн үйлчилгээтэй, сошиал медиа дээр ч идэвхтэй танилцуулдаг тул таны амралт, стресс тайлах цагийг гайхалтай болгож чадна!
Steamunlocked offers daily insights to PC gamers.
There is a quiet elegance in words that do not force themselves upon the listener, but arrive like morning light through half-drawn curtains, soft and patient. They ask nothing, demand nothing, yet they linger, illuminating hidden corners, reminding us that gentleness has its own unmistakable strength.
reduce noise sensitivity
Audifort Suppliment
Healthy Hearing Suppliment
Choose comfort and compassion with our professional home nursing services in Bhubaneswar. Our team of trained nurses delivers patient-centered care with warmth and respect, ensuring faster recovery and emotional well-being.We are dedicated to old age care at Bhubaneswar, giving families peace of mind knowing their elders are in safe hands. More than just an old age home in Bhubaneswar, we bring care to where your loved ones feel happiest — their own home. Compassionate, skilled, and dependable — that’s the care you can trust.
What an interesting and insightful post! I really enjoyed reading your perspective and the way you highlighted cultural aspects. It reminded me of how small details, like a perfectly made Reshmi Kabab Roll, can also represent creativity and tradition coming together beautifully.