Z үеийнхний сонирхолтой баримтууд
- naranzul Momade
- Jun 22, 2024
- 3 min read

2022 оны судалгаагаар Z үеийнхэн АНУ-д 65 сая байсан бөгөөд нийт хүн амын 20.7 хувийг эзэлж байна. Z үеийнхэн (1997-2012 онд төрсөн хүмүүс) ихэнх нь ажил хийхэд, мөн олсон мөнгөө зарцуулахад арай залуу байж магадгүй юм. Гэсэн хэдий ч тэд гэр бүлийнхээ худалдан авалтын шийдвэрт томоохон нөлөө үзүүлдэг. Forbes-ийн мэдээлснээр 18-25 насны америкчуудын бараг гуравны нэг нь эцэг эх эсвэл гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хамт амьдардаг байна. Зөвхөн Америк гэлтгүй Азийн орнуудын худалдан авалтын зан төлвөөс харахад залуу үеийнхэн гэр бүлийнхээ худалдан авалтын шийдвэрт өндөр хувиар нөлөөлж байгаа шинэ мэдлэг мэдээллийн нөлөөлөгч болж байгаа нь харагдаж байгаа юм. Ингээд Z үеийнхний хамгийн сонирхолтой статистикуудаас та бүхэнтэй хуваалцаж байна.
1. Тэд 360 тэрбум долларын орлоготой
Z үеийхий орлого нэмэгдэж байна. 2022 онд Business Insider тэдний орлогыг 360 тэрбум доллараас дээш үнэлсэн бөгөөд энэ нь гурван жилийн өмнөхөөс хоёр дахин их байна. АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо болон Gen Z Planet-ийн мэдээлснээр тэд бүтэн цагийн ажил эрхэлснээр жилдээ ойролцоогоор 229 тэрбум долларын орлого олдог. Чөлөөт ажлын соёл нь энэ үеийнхний дунд маш сайн хөгжсөн бөгөөд тэд энэ төрлийн ажил эрхэлж жилдээ ойролцоогоор 40 тэрбум доллар, цагийн ажил эрхэлж 70 тэрбум доллар, тэтгэмж авч 57 тэрбум доллар олдог байна.
2. Тэдний тал хувь нь чөлөөт ажил эрхэлдэг
Z үеийн залуучуудын дийлэнх нь ажил эрхлэх насанд хүрээгүй залуучууд байгаа боловч 2022 оны Freelance Statistic-аас харахад тэдний 53% нь чөлөөт ажил эрхэлдэг байна. Энэ нь бусад үеийнхэнтэй харьцуулбал хамгийн өндөр хувь юм. Миллениалуудын зөвхөн 44% нь чөлөөт ажил эрхэлдэг бол X үеийнхний зөвхөн гуравны нэг нь чөлөөт ажил эрхэлдэг.
3. Тэд орлогынхоо гуравны нэгийг хадгалдаг
Z үеийн залуучууд их хэмжээний зарцуулах боломжтой орлоготой боловч тэд хэмнэлттэй хэрэглэгчид гэж тооцогддог. Bloomberg-ийн мэдээлснээр тэд орлогынхоо гуравны нэгийг хадгалдаг байна. Мөн түүнчлэн тэдний 25% нь Robinhood гэх гар утасны аппликейш ашиглаж хувьцаа эзэмшдэг бол 14% нь тэтгэврийн дансанд хөрөнгө оруулалт хийж эхэлжээ.
4. 2026 он гэхэд 45% нь орон сууц худалдаж авахаар төлөвлөж байна
Z үеийнхний 45% нь 2026 он гэхэд орон сууц худалдаж авахаар төлөвлөж байна. 13,000 гаруй АНУ-ын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 2022 оны зургадугаар сараас өмнө Z үеийнхний 21 орчим хувь нь орон сууц худалдаж авахаар төлөвлөж байсан байна. Орон сууц худалдан авахыг хүссэн Z үеийнхний 93% нь detached single-family home (нэг айлын тусдаа байшин)-г хамгийн их сонирхож байна. Z үеийнхэн болон миллениалуудын орон сууц худалдан авсан хүмүүсийн дор хаяж 80% нь энэ төрлийн үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийсэн байна.
5. Зөвхөн 15% нь спортын үнэнч шүтэн бишрэгчид
2022 оны гуравдугаар сард хийсэн судалгаагаар Z үеийнхний зөвхөн 15% нь өөрийгөө спортын үнэнч шүтэн бишрэгч гэж үзэж байсан байна.
6. Сошиал медиа хүчтэй нөлөөтэй
Нэгэн судалгаагаар Z үеийнхний болон миллениал худалдан авагчдын 80 орчим хувь нь сошиал медиагаас харсан бүтээгдэхүүнийг худалдаж авсан байна. АНУ болон дэлхий даяар Z үеийнхний худалдан авагчдын бараг тэн хагас нь шинэ бүтээгдэхүүний талаар олж мэдэхэд сошиал медиаг онлайн хайлтаас илүү дээр гэж үздэг байна.
2021 онд дэлхий нийтээр хийсэн судалгаагаар Z үеийнхний 36% нь сошиал медиаг сөрөг нөлөөтэй гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч тэд сошиал медиад бусад үеийнхнээс хамгийн их цаг зарцуулдаг бөгөөд өдөрт дунджаар гурван цагийг зарцуулдаг нь дэлхийн дунджаас бараг хоёр дахин их юм.
7. Тэд сонин хэвлэлийг хамгийн итгэлтэй гэж үздэг
2022 оны эхээр хийсэн судалгаагаар Z үеийнхний бараг 60% нь сонин хэвлэлийг итгэж болохуйц гэж үзэж байсан. Онлайн мэдээллийн эх сурвалжууд илүү түгээмэл боловч сошиал медиагаас авч буй мэдээлэлд итгэл багатай ханддаг байна. Гэвч тэдний тэн хагас нь сошиал медиаг өдөр тутамдаа мэдээллийн эх сурвалж болгон ашигладаг. Харин зөвхөн 5% нь өдөр бүр сонин уншдаг байна.
8. Z үеийнхэн өмнө нь ашиглагдаж байсан (Secondhand) бараа худалдаж авахдаа илүү дуртай
Z үеийнхэн байгаль орчинд ээлтэй худалдан авалтын зан төлөвтэй бөгөөд тэд хэн нэгний ашиглаж байсан зүйлс худалдаж авахдаа илүү дуртай байдаг. 2022 онд энэ үеийнхний 80% нь ашиглагдаж байсан бараа худалдаж авах магадлалтай гэж тэмдэглэсэн байна.
9. Эмэгтэй Z үеийн худалдан авагчид урамшууллын хөтөлбөрт илүү сонирхолтой
Их Британид эмэгтэй худалдан авагчид урамшууллын хөтөлбөрт хамрагдах магадлал илүү өндөртэй байна. Их Британид Z үеийн эрэгтэйчүүдийн зөвхөн 41% нь урамшууллын хөтөлбөрт хамрагддаг.
10. Z үеийнхэн хамгийн их BNPL ашигладаг
Investopedia-ийн мэдээлснээр Z үеийн дижитал худалдан авагчид Buy Now Pay Later (BNPL) буюу "Одоо худалдан аваад дараа төлөх" үйлчилгээг ашиглах магадлал хамгийн өндөр байна. Z үеийн худалдан авагчдын бараг 60% нь энэ төрлийн төлбөрийн үйлчилгээг зээлийн картнаас илүү ашигладаг гэжээ.
Иймээс бид энэ залуу үеийг илүү сайн таньж мэдэх, ялгаатай байдлыг нь тодорхойлж маркетингаа чиглүүлэх нь ихээхэн ач холбогдолтой байна. Таньд маркетингийн зорилтот зах зээлийн судалгаа болон өрсөлдөгчийн судалгаа, маркетингийн зөвлөгөө , үйлчилгээ хэрэгтэй бол бидэнд хандаарай. Итгэлийг чинь алдахгүй …

Эх сурвалж:























Islamic Tour Agency offers UK pilgrims a well-structured and spiritually enriching journey to the Holy Cities. Travel arrangements are organised with care, accommodation is located near the Haramain, and local support is present throughout the stay. Pilgrims can move through Makkah and Madinah with ease, free from stress. Guided by Islamic values, the experience creates a calm atmosphere where worship and reflection flourish.
Il Namaste Mudra si addice a molte situazioni legate allo yoga, alla meditazione e alla vita quotidiana. Questo gesto è particolarmente indicato all’inizio e alla fine di una pratica yoga, durante la meditazione o come segno di saluto consapevole. Il Namaste Mudra si addice a chi desidera coltivare rispetto, calma interiore e presenza mentale. Portando le mani davanti al cuore, favorisce un atteggiamento di umiltà e gratitudine, aiutando a creare un momento di connessione profonda con sé stessi e con gli altri. È adatto a persone di tutte le età e livelli di esperienza.
Study in Germany is often discussed for its strong public university system, research-focused education, and affordable tuition structure. Many students explore factors like language requirements, admission processes, and living costs while planning their studies. Education Vibes shares general insights that help learners understand academic pathways and study options in Germany.
Staying consistent with content is one of the biggest challenges today. Some of the discussions I found on SocialHalva highlight that quality often matters more than frequency. How do you manage your content workflow?
Singapore Airlines CDG Terminal combines convenience, comfort, and world-class service for an exceptional airport experience. The terminal features efficient check-in counters, baggage services, and boarding gates, alongside premium lounges, dining options, and retail stores. Travelers can enjoy free Wi-Fi, comfortable seating, and dedicated customer support for a stress-free journey.