top of page

Та зах зээлийн болон хэрэглэгчийн судалгаа хийдэг үү?

  • Mar 6, 2021
  • 2 min read

Та гар урлал хийдэг, онлайн худалдаа эрхэлдэг, эсвэл олон салбартай томоохон компани удирддаг, бүр бизнес тань санаа төдий байгаа аль нь ч бай, та хаана, юу бүтээж, хэнд ямар сэтгэгдэл төрүүлэх тань зах зээл болон хэрэглэгчийн судалгаанаас эхэлнэ.




Юу?

Та хэрэглэгчид ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ санал болгож байна? Бодитоор таны бүтээгдэхүүнийг эсвэл үйлчилгээг авахаас гадна хэрэглэгчид ямар сэтгэгдэл үлдэх ёстойг та тодорхойлоорой. Жишээ нь автомашин худалдан авч байгаа хүн зөвхөн тээврийн хэрэгсэл бус түүгээр аюулгүй, ая тухтай зорчих баталгаа, өөртөө итгэх итгэл, бахархал гээд маш олон сэтгэгдэл, бодит бус мэдрэмжийг худалдан авч байдаг. Хэрэглэгчид үлдэх сэтгэгдэл таны бүтээгдэхүүн, үйлчилгээний нэг хэсэг юм гэдгийг санаарай.


Хаана?

Энэ асуултанд та зах зээлийн тойм судалгаа хийж хариулна. Та ямар хууль журмын хүрээнд, ямар соёл, уламжлалын онцлогт тохируулан, ямар хэмжээ, багтаамжтай зах зээл дээр ажиллах гэж байгаагаа өөрийн мэдлэг, хэвлэмэл болон онлайн орчинд байх мэдээлэлд тулгуурлан хийх юм. Мөн танайхтай ижил бүтээгдэхүүн үйлчилгээг, сэтгэгдлийг өөр хаанаас авч болдгийг судлана. Жишээ нь хэрэв та үсчин бол ямар дүрэм журам баримтлах ёстой, үс засуулах талаар монголчуудын итгэл үнэмшил, таны үйлчилгээ үзүүлэх хүн амын тоо, мөн ойролцоо бусад үсчны газруудаа судлах юм. Та хэрэв хурдан шуурхай, замд ойр, ая тухтай мэдрэмж төрүүлэхээр зорьж байгаа бол яг ийм сэтгэгдэл төрүүлдэг үсчин таны өрсөлдөгч юм шүү.


Хэнд?

Таны эцсийн хэрэглэгч хэн бэ? Хэдэн хүн байна? Ямар онцлогтой хүмүүс вэ (нас, хүйс, орлого, боловсрол гэх мэт)? Ямар давтамжтай худалдан авалт хийдэг вэ? Танайхаар яагаад үйлчлүүлдэг вэ? Гэх мэт асуултанд хэрэглэгчийн судалгаа хариулдаг. Таны бүтээгдэхүүнийг хэн яагаад авдаг, эсвэл авах ёстойг сайн мэдсэнээр та бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлэх, хэрэглэгчид төрүүлж буй сэтгэгдэлээ улам сайжруулах, тэднийг байнгын, үнэнч хэрэглэгч болгож чадах юм. Таны бүтээгдэхүүн үйлчилгээ хичнээн сайн байсан ч, та хэрэглэгчээ таниж, ойлгоогүй бол амжилтанд хүрэхгүй гэдгийг санаарай.


Зэх зээлийн судалгаагүй бизнес эрхлэх нь нүдээ аниад машин жолоодохтой адил юм.

Танд амжилт хүсье.



23 Comments


I tried OKWin Login today and it worked, but I wanted to confirm a few things. Does it always ask for OTP, or only sometimes? Also, if someone forgets the password, is the reset option working properly for everyone? I’m asking because different apps behave differently depending on device and network, so just wanted to be sure before using it regularly. 

Like

Stem cells can be considered a weight loss support tool, but not a universal solution. Their primary effect is related to improving regenerative processes, reducing inflammation, and supporting metabolism. This can create favorable conditions for weight loss. However, results depend on many factors, https://ways2well.com/blog/benefits-of-stem-cell-treatment-for-weight-loss including lifestyle and overall health. It's important to approach this method realistically and use it as part of a comprehensive program. Consulting with a specialist can help you choose the most appropriate approach and avoid risks.

Edited
Like

The sarathi parivahan login process is quite easy and secure. Once logged in, I could access my application details and updates quickly. It’s a reliable system, but sometimes OTP delays can be a bit frustrating.

Like

Using service plus bihar rtps has made applying for government documents much faster. The online process is simple, and the status can be checked anytime. It reduces the need for physical visits and makes everything more transparent.

Like

The Manav sampada portal is very helpful for managing HR-related tasks online. It reduces paperwork and makes processes faster and more transparent. I really like how everything is accessible anytime without needing to visit any office physically.

Like

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2023  |  Designed by Momade Virtual Assistant Agency

bottom of page