Зураг авалтын эрхийн бичиг ашиглах заавар
Mar 8, 2021
1 min read
Виртуал туслахын агентлагийн эрхэм гишүүн танд олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе! Агентлагийн анхны жилийн баярын бэлэг танай гэр бүлд том дурсамж үлдээгээсэй гэсэн хүслээр сайхан том хэмжээтэй гэр бүлийн зураг сонголоо.

Хэрхэн ашиглах вэ?
Та дээрх эрхийн бичигт байгаа дугаараар урьдчилан холбогдож цаг авах хэрэгтэй. VAA -с холбогдож байгаагаа мэдэгдээд эрхийн бичиг байгааг мөн хэлж тэмдэглүүлээрэй.
Шуудангаар танд удахгүй эрхийн бичгийн эх хувь очих болно. Энэ тохиолдолд шууд авч очоод зургаа авахуулж болно.
Харин шуудангаар очихоос өмнө зураг авахуулах бол өөрийн мэйл хаягийг давхар хэлж бүртгэлд байгааг хянуулах хэрэгтэй болно. Агентлагаас өгсөн тоо хязгаартай бөгөөд бид үлдэгдэл 50%-ыг хариуцаж байгаа тул харилцан бүртгэлтэй үйлчилнэ.
Хэрэв хөдөө орон нутагт, гадаадад байдаг бол 2021 оныг дуустал энэ эрхийн бичиг хүчинтэй тул боломжтой үедээ ирээд авахуулж болно
Мөн өөрийн дотны хэн нэгэнд бэлэглэж болно. Энэ тохиолдолд эрхийн бичгийн ард мэйл хаягаа тэмдэглэж илгээх, эрхийн бичиггүй үед шууд очоод таны мэйл хаягийг хэлээд энэ эрхийг эдэлж болно шүү.
Бэлгийн картаар зөвхөн нэг удаа л үйлчлүүлэх боломжтой.
Энд дарж Google map дээр газрын зураг олоорой.






















Because entries can be revised by contributors, an open input reference tends to stay current as tools and conventions change.
Thanks for sharing this! It's great for agents. I've been exploring VIRAL VIDEO CLONE lately too, and it's been super helpful for creating engaging content.
For anyone maintaining virtual private servers, a consolidated log of hands-on experiments is invaluable. I found the practical approach here particularly helpful for troubleshooting recurring setup issues. The notes cover a range of scenarios that often go undocumented elsewhere. If you are looking to compare methodologies or just need a refresher on certain configurations, these collected experiment notes offer a solid starting point.