top of page

Момэйд подкаст тэргүүн дугаар



“Момэйдээс ярьж байна” онлайн подкаст-Тэргүүн дугаар 

Зочин: Момэйд агентлагын үүсгэн байгуулагч, хатагтай Л.Бадамцэцэг 


Момэйдийн эхлэх цэг


Наранзул: Момэйдийг үүсгэн байгуулах болсон шалтгаан юу байсан бэ?

Хүүхдээ хараад сууж байгаа ээжүүд сэтгэл гутралаасаа болдог ч юм уу чадахгүй, болохгүй байгаа мэдрэмжинд автаад, өөрийгөө голоод ч эхлэхээрээ ч юм уу, гэртээ санхүүгийн нэмэр болж чадахгүй байх үедээ ямар нэгэн юм хиймээр санагдаад л гар загатнаад байдаг тэр сэдэл Момэйдийг үүсгэх болсон хамгийн анхны шалтгаан байсан.

Гэрээсээ хүүхдээ харангаа онлайнаар ямар нэгэн юм хийе гээд хайж байсан. Бас нэг бизнесийн санаа нь гадаадынхны Монголд ирж зураг авалт хийдэг, контент хийдэг студиудын ажлын Монгол дах зураг авалтыг зохицуулдаг /зураг авалтын багтай нь холбох, буудал, хоолыг захиалах, хүнд тоног төхөөрөмж, техникийг нь урьдчилан түрээслэж бэлдэх гэх мэт /ажлыг нь хийх координэйшн сервисийн үйлчилгээ үзүүлэх байсан юм. Зургын студиэ ажиллуулж байхдаа Үндэсний телевиз, Ариган телевиз, UBS телевизүүдэд хийж үзэж байсан. Тэгээд үүнийгээ тусад нь үйлчилгээ болгоод гаргачихдаг юмуу гэж бодож байсан юм. Энэ хоёрынхоо алийг нь хийх вэ гээд эргэлзэж байсан чинь АШГҮЙ☺ ковид гараад эргэлт буцалтгүй эхний сонголт маш тодорхой болсон. Валютаар орлого олдог зах зээлрүү оръё гэж шийдсэн. Би чинь өмнө нь 7 удаа дампуурчихсан, өр төлбөр нилээн өндөр байсан. Гэхдээ хамгийн сүүлийн зургийн студийг хийхдээ өрөө нилээн нимгэлсэн л дээ. Гэхдээ хүүхдийн тоо 3 болчихсон дахиад жирэмсэн 4 хүүхэдтэй болох гэж байсан. Тэгээд миний насны хүн чинь өр дарж амьдарсаар байгаад орон гэр, машин тэрэг гээд л хүнд байх ёстой наад захын хэрэглээ нь байхгүй. Тэгээд л валютаар орлого олъё, 2022 оноос валютын ханш өснө. 2020 онд эхэлчихвэл тэр үед нь би учраа олчихсон байж байгаад валютын ханшийн зөрүүнээс нилээн ашиг хүртчихээр тийм бизнес хийе гэсэн тооцоотой. Энэ 2 бизнесийн аль аль нь л гаднаас орлого олохоор байсан ч координэйшн сервисийн ажил нь гэртээ тогтохгүй өдөр шөнөгүй гарч орж гүйдэг, орлого нь өндөр, нөгөөх нь гэрээсээ гарахгүй, орлого нь нөгөө ажлаасаа бага ч хүүхдээ хараад хажуугаар нь гэр орныхоо ажлыг амжуулчихна. Хүүхдүүд нялх үед ар гэртээ сэтгэл амар байж болно. Ер нь ийм 2 ажлын хувилбар байсан. Ковид гэрээсээ ажиллахыг санал болгосон.

Хамгийн анхны харилцагч маань үйлчилгээгээ авч дуусаад дараа нь надад “Чи энийг хийж чадах уу?” гээд ажлын санал тавьсан. Тэр ажил нь дата анализ хийх, тухайн үедээ миний чаддаггүй, сонирхдоггүй ажил байсан. Яана аа би чадахгүй ш дээ гэж хэлэх надад харамсалтай байсан. Арай гэж өөрийгөө сурталчилж 70$-р харилцагч олоод 40$-н ажил хийгээд -30$-тай хааж байсан. Хэрвээ дата анализын ажлыг хийсэн бол 250$ үлдэх байсан боловч би чадахгүй байсан. Тэгээд би багтай болох хэрэгтэй юм байна гэдэг санаа төрөөд багаа бүрдүүлж эхэлсэн. Анх гэртээ хүүхдээ хараад суудаг найзууддаа энэ саналыг тавихдаа “Би л ганцхан онлайнаар ажиллах сонирхолтой байх гэж бодож байсан. Гэтэл бүгд л ижил проблемтэй бүгд л гэрээсээ ажиллах сонирхолтой байсан. Бага ч гэсэн орлого олоод памперсны мөнгөнд нэмэрлэх гэх мэт” Тэгээд л яаж энийг нэг систем болгож олон хүнээс зэрэг ажил авч, олон хүн зэрэг ажил хийж болох вэ гэдгийг эргэцүүлж системээ үүсгэж эхэлсэн. Ингээд л виртуал менежер бэлтгэх сургалтууд явуулаад, анхны багийн ахлагч нараа бэлдэж аваад, багийн ахлагч нар маань гишүүдээ шууд сонгон шалгаруулалт хийж аваад л эхэлж байлаа. Энэ ажлын маань үнэ цэн нь хамт олонтой байх, маш олон ээжүүдэд гэрээсээ ажиллах арга, гаргалгаа гаргаж өгч байгаад оршдог. Орлогын хувьд би багшилсан цалингаараа амьдарч байгаа ч энэ ажилдаа сэтгэл ханамж бол 1000% байдаг. Хүнийг ажилтай орлоготой болгоод тэр хүний амьдралд итгэл найдвар төрүүлж байгаа мэдрэмж нь сэтгэл дүүргэж, маш их аз жаргал мэдрүүлдэг. Яг л өөрийн хүүхдүүд хичээл номоо хийгээд учраа олоод эхлэхээр эцэг эхчүүд нь баярладаг шиг мөнгөөр хэмжигдэхгүй тийм нэг үнэ цэнтэй.


Наранзул: Багшдаа баярлалаа. Хэрвээ координэйшн сервис үйлчилгээгээ сонгосон бол Монголын хамгийн анхны ийм том коммунити үүсэхгүй байх байсан байна аа.


Наранзул: 7 бизнес дампууруулсан түүхээсээ хуваалцана уу? Яг ямар ямар бизнес хийж байгаад яагаад дампуурчихсан юм бол?

Хамгийн анхны бизнес хүнсний дэлгүүр ажиллуулсан. Хүнсний дэлгүүр чинь дампуурхад хамгийн амархан ш дээ. Солонгост байхдаа дэлгүүр түрээслээд байж бай гэж ээждээ хэлээд ирээд авчирсан мөнгөнийхөө 80%-г тэр дэлгүүр дээр гөвөөд дууссан даа.

Дараагийнх нь амталсан махны үйлдвэр байсан. Бүлгүги гэсэн үг л дээ. Сав баглаа боодлоо арай хэтэрхий гоё хийсэн. Их аятайхан юм хийчих гээд л хадгалалт, үзэмжтэй байх гэдэг талаас нь бодоод 2010 онд хамгийн анх тэр савлагааг би оруулж ирж байсан. Тэгээд савлаад Номингийн салбаруудаар тараалаа. Нэг өдөр эргээд очтол махан дунд байдаггүй. Гэтэл хэдэн мах маань тортон дунд байж байна. Хүүе ээ энэ чинь хөргөгчинд байх ёстой ш дээ яагаад энд байж байдаг билээ гэтэл “Гоё савлагаатай болохоор нь андуураад торт гэж бодоод энд тавьчихсан” гэнэ. Тэгээд л ер нь тодорхой болсон доо. 

Гоо сайхны салон-Маш гоё тохижилттой 164м2 түрээс нь 1,5 сая гэж байсан. Тэр үедээ хямд болохоор гайхаж байгаад тэрийг түрээслээд хажууд нь амталсан махныхаа үйлдвэрийг хүргэлийн хоолны цех болгоод бүлгүгитэй цуйван хийж байлаа. Бүлгүгитэй цуйван, плов 2 Монголд хамгийн анхны хүргэлтийн хоол байсан. 

Өдөр нь салонд хүн орохгүй. Зурагтын оройн бизнес мэдээгээр өндөр үнээр маркетинг хийдэг, сошиал медиа ч байхгүй байсан үе байсан. Тэгээд зардлаа дийлэхгүй унасан даа. Зах зээлийн судалгаа, байршлын судалгаа хийгээгүй. Тэр үед л судалгааны үнэ цэнийг ойлгож байлаа. Түрээсэлсэн газар нь тухайн үеийн нийгмийн болохгүй бүтэхгүй байгаа зүйлийг шүүмжилдэг “Толь” нэвтрүүлгээр гараад шуугиан дэгдээгээд арай намжиж байх үед нь мэдэхгүй түрээсэлчихсэн байсан.

Маркетинг чинь бусдыг дуурайж хийдэг зүйл биш юм байна. Гудамжинд рекламны самбар байрлуулж, зурагтын реклам хийх бус өөрөө тархиа ажиллуулж хүртээмжтэй, хямдаар хийх юм байна гэдгийг маш сайн ойлгож авсан.

СУИС-ын багштай хамтарсан хүүхдийн хэл яриа сайжруулах “Авиа заслын төв” 

СУИС-н тайзны ярианы хичээлийн багш нар авиа засдаг учир хамтран ажиллуулаад авиа заслын 2-3 элсэлт аваад нилээн амжилттай явж байлаа. Гэтэл тэр эгч маань өөрийн бизнес болгоод бие даагаад гараад явчихсан. 

Онлайн дэлгүүр

Бас л хамгийн анхны онлайн дэлгүүр байсан. Тэгээд нэг хүнтэй хамтраад 50 саяын хөрөнгө оруулалт авлаа. Гэтэл асуудал нь би эргүүлэн төлөх нөхцөлтэй зээлийн гэрээ байгуулчихсан байсан. Хөрөнгө оруулалтын гэрээ гэж юу байдгыг би ч мэддэггүй, ер нь монголчууд мэддэггүй байлаа. Хамгийн хөгжилтэй нь хөрөнгө оруулагч маань намайг ашиг олвол 50/50-р хувааж авна, алдвал би бүгдийг төлөх болзолтой луйврын шинжтэй гэрээ хийсэн байдаг юм. Мэргэжлийн хүнд хандаагүй өөрийнхөө сэтгэл хөдлөлөөр мэдэхгүй зүйлээ хийсний л гай л даа. Дэлгүүрээ бол маш амжилттай угсраад, эхний ээлжийн бараагаа татаад зарж үзээд,  одооны энэ урамшууллын системийг тэндээ бас хийсэн байсан. Одоо ч онлайнаар юм зарах хэцүү байхад тэр үед яаж зарах вэ дээ. Зах зээлдээ ч анхдагч мөн маркетинг дээрээ ч унаад тэгээд л дампуурч байсан юм байна. Дампуурал болгон дээрээсээ шинэ зүйлийг суралцсаар л байсан. Гэрээгээ зөв хийх, хамтрагчаа зөв сонгох, бизнесийн хэлцэл хийж сурах, бага зэргийн амжилтандаа сэтгэл ханахгүй байх гээд л олон зүйлийг ойлгож авч байлаа.

2014 онд эдгээр бүх дампуурлын дараа би 380 сая төгрөгний өртэй байсан. Өрийн менежмент гэдэг зүйлийг хийж сурах ёстой юм байна лээ. Энэ өр бодогдоод 2 томоохон цалин сайтай, карьеертай ажлын саналаас татгалзсан. Учир нь хувиараа л юм хийж өрөө дарахгүй бол цалин хаанаа ч хүрэлцэхгүй.

Сэргэлт: Зургийн студи

“2014-2018 онд Монгол улсын хүн амын төрөлтийн цонх үе байна. Асар олон эмэгтэйчүүд төрнө” гээд Элбэгдорж ерөнхийлөгч ярьж байх үед нь сонсоод яг юу хийх вэ гэж бодож байгаад илүү дататай, судалгаатайгаар зургийн студиэ нээсэн түүхтэй. Би өөрөө Солонгост байхдаа л жирэмсний болон нярайн зураг авахуулж үзсэн туршлагатай өөр ямарч туршлагагүй байсан. Тэгээд зургын аппараттай зурагчин, компьютертой дизайнер, жолооч ажилд аваад л эхлүүлж байлаа. 1-р эмнэлэгийн стратеги төлөвлөлтийн даргатай уулзаад хамтарч ажиллаж байв. Зургын студиэ 7 жил ажиллуулсан. Энэ студи маань 380 сая төгрөгний өрийн бараг 80%-г дарж өгсөн. Хүн амын төрөлтийн цонх үе 2017 болон 2018 оны эхэн үед маш амжилттай, сардаа 20 сая төгрөгний ашигтай ажилладаг байсан. Фэйсбүүк гарчихсан бид яг зорилтот хэрэглэгчээ онилж бүүст хийж чаддаг байсан. Студиэ ажиллуулж байхдаа google, drive, canva-г ашиглаж сурч, ажилчид маань онлайнаар ажиллах боломжтой болсон. Тэр үед л зайнаас ажиллахыг хэрэгжүүлж эхэлсэн болохоор одоогийн хийж байгаа ажил маань миний хувьд цоо шинэ зүйл байгаагүй. 

2018 оны сүүл үед зургийн студиуд борооны дараах мөөг шиг гарч ирсэн. Нийт 62 студиэс миний зааж сургаж студийн бизнест гараагаа эхэлсэн хүмүүс 8 байсан. Тэгээд тэд нартай өрсөлдөөд яваад байх нь утгагүй санагдаад өөр зүйл хайж эхэлсэн. Одоо би дэлхийн зах зээл, гадны зах зээлд гарна гэж яриад байгаа юм. Хүн зорилготой байгаад тууштай хөдөлмөрлөж байхад зорилгодоо хүрдэг. Зорилгодоо хүрнэ гэдэг чинь нэг талаасаа амжилт мэдрэгддэг боловч нөгөө талаасаа сэтгэл нь ханаад ажилдаа дургүй болдог. Тэгээд зоригтойгоор зургийн студтийн ажлаа больсон. Ингээд гэртээ нам гүм 4-5 сар яг өөртэйгээ ажилласан. Амьдралдаа анх удаа өөрийгөө амраасан. Маш гоё мэдрэмж байсан. Хүн ер нь үе үе амарч байх хэрэгтэй юм байна лээ.


Наранзул: Момэйдийг эхлүүлэх 1-2 жилийн дотор таньд тохиолдож байсан хамгийн хэцүү бүр болимоор санагдаж байсан түүхээсээ хуваалцана уу? Тэр асуудлыг яаж даван туулсан бэ?

Хэцүү үеүүд олон байсан ч болъё гэж ёстой огт бодож байгаагүй. Ямар хэцүү юм бэ? яагаад ийм юм бэ гээд л бодож байтал гэнэт “Багшаа таньд баярлалаа” гээд л мессэж хүрээд ирнэ. Тийм үед одоо яаж болих вэ дээ тэ. /Инээв/ Миний өмнөх бизнесүүд бүгд мөнгөний төлөө байсан. Зөвхөн орлого л  чухал байсан болохоос цаад утга учир огтхон ч хамаагүй байсан. Гэтэл Момэйдээс сүйдтэй орлого олж чадахгүй ч маш олон хүмүүс баярлаад л, олон хүмүүсийн амьдралд өөрчлөлт гараад л, хүмүүс түүнээсээ аз жаргал мэдрээд байгаа нь дансандаа 200-300 сая төгрөгтэй байж кайф авахаас илүү кайф авдаг юм байна лээ. Яг тэр мэдрэмжинд би бараг донтсон гэж хэлж болно. Эхний жилүүдэд компаний нөхцөл байдал хэдий хүнд байсан ч сэтгэл дүүрэн байхад арга нь аяндаа олдоод байдаг юм байна лээ. Тэр гоё урмын үгсээр тэжээгдээд өмнө нь шал өөр үзэл бодолтой байсан хүн чинь амьдралын үзэл бодол дээрээ эргэлт хийсэн. 

Хүмүүст өөрөө заагаад нөгөөдүүл нь буруу зөрүү, болсон болоогүй юм хийгээд л тэрийгээ миний хэлснээр засаад өгөхгүй тэрийг нь би өөрөө засдаг байсан тэр үе надад маш хэцүү байсан. Хэрвээ өөрөө хийх юм бол маш хурдан хийчих юмыг хүнд заагаад хүн тэрийг ойлгоод тэрүүгээр олсон мөнгөнөөс би мөнгө олж авна гэдэг нь ёстой хэцүү. Би яагаад ийм тэнэг юм зохиочихвоо гэж бодож байсан./Инээв/ Эхний үедээ Момэйдэд орж ирж байгаа бүх ажилруу ордог байсан болохоор шөнө 3 цагт унтаад өглөө 6 цагт босдог, өөр юм бодох сөхөөгүй маш хэцүү үе байсан. Тэгээд сургалтын чанараа сайжруулъя, олон хүн хамруулж дундаас нь шилж авъя гэж шийдсэн. Менежментийн баг байсан ч тэд маань эхэндээ Момэйдийнхаа философийг ойлгоогүй, би өөрөө ч хэлж ойлгуулаагүй байсан болохоор зөрчил их гардаг байсан. Хамгийн хэцүү зүйл бол баггүй болох, найдаж байсан гишүүн багаасаа гарах нь хүндрэлтэй байсан. Шинээр хүн сургаж авах хугацаанд ажил цалгардах тохиолдлууд байдаг.

Санхүү, дуудлагын төвөөс бусад бүх салбарын ажилд өөрөө оролцож, хянаж, засаж, зааж зааварладаг байсан. Үүнээс гадна би өөрөө энэ ажилдаа дуртай, компьютер ухаад аливаа юмны гаргалгааг олоод, системчлээд хооронд нь зангидаад суух нь үнэхээр кайфтай байдаг. Хүүхэд байхад тоо бодоод хариу нь номны арын хариутай таарахаар нэг гоё мэдрэмж адваг даа. Яг тийм байдаг болохоор хичнээн ядарч байсан ч болих тухай бодож байгаагүй.


Наранзул: Хүний амжилтыг юугаар хэмждэг вэ гэхээр хэдэн хүнийг амжилтанд хүргэсэнээр нь л хэмждэг гэдэг. Одоо Момэйд маань зөвхөн үйлчилгээ үзүүлдэг агентлаг биш коммунити болох гээд байгаа. Дэлхийн зах зээл дээр фрийланс хэдий хөгжсөн ч яг ингээд системд оруулаад компани болгоод нэгдэж ажиллаж болдог гэдгийг Момэйд бодитоор харуулж байгаа. 

Сүүлийн асуулт: Таны төсөөлөлд байгаа Момэйдийн ирээдүйн зураглал юу вэ?

Окогын нэг үг байдаг юм. Төгс ертөнцөд бол ийм... гэхдээ одоохондоо бол ийм байна гээд л. Момэйдийн төгс ертөнцөд бол өглөө босоод чатандаа ороход орон орны хүүхнүүд нэг ажил авчихсан, бид нар тэдэнтэй англиар чатлаад л, валютаар орлого олдог болчихсон, хоорондоо зөвхөн ажлын харилцаатай бус гэр орон үр хүүхэд гээд л бүхий л зүйлийнхээ талаар туршлага мэдлэгээ солилцдог. Одоогийн Момэйд дотроо байгаа юм шиг чөлөөтэй харилцаатай. Валютаар орлого олдог болчихсон юм чинь Момэйдийнхоо халуун оронд байдаг нэг оффист хүүхдийнхээ амралтаар хамт очоод тэндээсээ ажиллачихдаг. Хүүхдээ англи хэлний курст сургах гэх мэт. Монголдоо Момэйдийн хөндий гээд өндөр хурдны интернеттэй, цахилгаан, халаалт нь шийдэгдчихсэн хаустай, ногоон байгууламжтай хажуудаа оффистой. Хүсвэл оффистоо суугаад бужигналдаад ажиллачихдаг. Момэйд академи маань гадны олон сургуулиудтай хамтардаг болчихсон. Академи төгсөгчид албан ёсны диплом мэргэжлийн зэрэг авдаг болчихсон. Момэйд өөрөө дэлхийн ээжүүдийн төрсний дараах айдас, ганцаардал, орлогогүй болох, хаягдсан мэт мэдрэмжээс нь ангижруулж найзан дунд хайран дунд хайр халамж, эерэг нөлөөлөл, орлого, найз нөхөдтэй байлгах ертөнц юм даа.

Сэтгэлийн үг:

20-н насандаа мэдлэг хураа, 30-н насандаа туршлага хураа, 40-н насандаа хөрөнгө хураа гэж гоё үг байдаг. 20-тойдоо мэдлэгээ хураасан, 30тайдаа дампуурлуудаасаа туршлага хураасан одоо бол хөрөнгөө хураана. Цагийн юмыг цагт нь хийж зөв амьдрах хэрэгтэй. 20 насандаа байргүй байгаадаа, 30 насандаа бизнесгүй байгаадаа гутрах хэрэггүй. Нэгэнт мэдлэг, чадвар туршлагатай болчихсон байхад юу ч хийсэн хөрөнгө аяндаа л дагаад ороод ирнэ. Үнэхээр хийх итгэл, сэтгэл, мэдрэмж, чадвар чинь дүүрэн байгаа үедээ хийсэн бизнес чинь дампуурахгүй. Өөрийнхөө эд эсийн түвшинд мэдэж, мэдэрч хийж байгаа учир унагаахгүй, ямар нэгэн доголдол гарвал дор дор нь засаад явчихдаг. 

Алдахаас битгий ай, сурахаас битгий цааргал!

Наранзул: Үнэтэй цагаа зарцуулсан багшдаа маш их баярлалаа. Эрүүл энхийг хүсье. 



Нийтлэл хувилбарыг уншсан уншигч таньд баярлалаа. Баасан гараг бүр шинэ дугаарыг уншиж танилцаарай.


Дараагийн дугаарт :






30 Comments


The Kuwait Prometric Exam for Nurses is a comprehensive assessment designed to evaluate the knowledge and competency of nursing professionals aspiring to work in Kuwait. This rigorous exam assesses candidates on various essential topics, including medical-surgical nursing, pediatric nursing, psychiatric nursing, and more. With our specialised training program, we ensure that nurses are thoroughly prepared to meet the exam's requirements with confidence and achieve success. Our expert instructors provide targeted study materials, extensive practice questions, and valuable insights to help nurses excel in the exam. Join our program today and unlock exciting opportunities for a fulfilling nursing career in Kuwait.

https://www.dynamichealthstaff.com/kuwait-prometric-exam-for-nurses

Like

Khel Raja provides the latest updates on Jackpot Lottery Result, giving players the most accurate and up-to-date information. If you're looking for that life-changing win, Khel Raja keeps you informed about the latest jackpot amounts and winners. The platform covers a variety of jackpot lotteries, ensuring that you never miss out on a major prize. Check the results regularly and keep your fingers crossed for your lucky numbers!

Like

Hair regrowth treatment for men in Australia is specifically designed to address hair thinning and loss, offering effective solutions to restore confidence. Utilizing active ingredients like Minoxidil, these treatments stimulate blood circulation in the scalp, revitalizing hair follicles for healthier growth. Easy to apply, these formulations seamlessly integrate into daily routines, making them a convenient choice for busy lifestyles. Many users notice visible results within three to six months, experiencing thicker, denser hair that enhances their overall appearance. Safe for various types of hair loss, these treatments empower men to take control of their hair health journey. With a strong track record of success, they are trusted options for those facing male pattern baldness. Beyond regrowth, they contribute to improved…

Like

vv

Like

Increasing Instagram engagement requires a strategic approach to create and share content that captivates your audience. Start by posting high-quality, visually appealing photos and videos regularly. Use Instagram Stories, Reels, and IGTV to add variety and keep your content dynamic. Leverage relevant hashtags to enhance the visibility of your posts, and geotags to attract local audience segments. Encourage interaction by hosting Q&A sessions, polls, and contests. Actively respond to comments and direct messages to foster a sense of community. Collaborate with influencers to reach a broader audience. Finally, analyze your engagement metrics continually to refine and improve your strategy.

https://www.buyyoutubesubscribers.in/buy-instagram-followers-india/

Like
bottom of page