top of page

Z үеийнхний сонирхолтой баримтууд



2022 оны судалгаагаар Z үеийнхэн АНУ-д 65 сая байсан бөгөөд нийт хүн амын 20.7 хувийг эзэлж байна. Z үеийнхэн (1997-2012 онд төрсөн хүмүүс) ихэнх нь ажил хийхэд, мөн олсон мөнгөө зарцуулахад арай залуу байж магадгүй юм. Гэсэн хэдий ч тэд гэр бүлийнхээ худалдан авалтын шийдвэрт томоохон нөлөө үзүүлдэг. Forbes-ийн мэдээлснээр 18-25 насны америкчуудын бараг гуравны нэг нь эцэг эх эсвэл гэр бүлийн бусад гишүүдтэйгээ хамт амьдардаг байна. Зөвхөн Америк гэлтгүй Азийн орнуудын худалдан авалтын зан төлвөөс харахад залуу үеийнхэн гэр бүлийнхээ худалдан авалтын шийдвэрт өндөр хувиар нөлөөлж байгаа шинэ мэдлэг мэдээллийн нөлөөлөгч болж байгаа нь харагдаж байгаа юм. Ингээд Z үеийнхний хамгийн сонирхолтой статистикуудаас та бүхэнтэй хуваалцаж байна.


1. Тэд 360 тэрбум долларын орлоготой 

 Z үеийхий орлого нэмэгдэж байна. 2022 онд Business Insider тэдний орлогыг 360 тэрбум доллараас дээш үнэлсэн бөгөөд энэ нь гурван жилийн өмнөхөөс хоёр дахин их байна. АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчоо болон Gen Z Planet-ийн мэдээлснээр тэд бүтэн цагийн ажил эрхэлснээр жилдээ ойролцоогоор 229 тэрбум долларын орлого олдог. Чөлөөт ажлын соёл нь энэ үеийнхний дунд маш сайн хөгжсөн бөгөөд тэд энэ төрлийн ажил эрхэлж жилдээ ойролцоогоор 40 тэрбум доллар, цагийн ажил эрхэлж 70 тэрбум доллар, тэтгэмж авч 57 тэрбум доллар олдог байна. 

2. Тэдний тал хувь нь чөлөөт ажил эрхэлдэг 

Z үеийн залуучуудын дийлэнх нь ажил эрхлэх насанд хүрээгүй залуучууд байгаа боловч 2022 оны Freelance Statistic-аас харахад тэдний 53% нь чөлөөт ажил эрхэлдэг  байна. Энэ нь бусад үеийнхэнтэй харьцуулбал хамгийн өндөр хувь юм. Миллениалуудын зөвхөн 44% нь чөлөөт ажил эрхэлдэг бол X үеийнхний зөвхөн гуравны нэг нь чөлөөт ажил эрхэлдэг. 

 3. Тэд орлогынхоо гуравны нэгийг хадгалдаг 

Z үеийн залуучууд их хэмжээний зарцуулах боломжтой орлоготой боловч тэд хэмнэлттэй хэрэглэгчид гэж тооцогддог. Bloomberg-ийн мэдээлснээр тэд орлогынхоо гуравны нэгийг хадгалдаг байна. Мөн түүнчлэн тэдний 25% нь Robinhood гэх гар утасны аппликейш ашиглаж хувьцаа эзэмшдэг бол 14% нь тэтгэврийн дансанд хөрөнгө оруулалт хийж эхэлжээ. 

4. 2026 он гэхэд 45% нь орон сууц худалдаж авахаар төлөвлөж байна 

Z үеийнхний 45% нь 2026 он гэхэд орон сууц худалдаж авахаар төлөвлөж байна. 13,000 гаруй АНУ-ын иргэдийн дунд явуулсан судалгаагаар 2022 оны зургадугаар сараас өмнө Z үеийнхний 21 орчим хувь нь орон сууц худалдаж авахаар төлөвлөж байсан байна. Орон сууц худалдан авахыг хүссэн Z үеийнхний 93% нь detached single-family home (нэг айлын тусдаа байшин)-г хамгийн их сонирхож байна. Z үеийнхэн болон миллениалуудын орон сууц худалдан авсан хүмүүсийн дор хаяж 80% нь энэ төрлийн үл хөдлөх хөрөнгөнд хөрөнгө оруулалт хийсэн байна. 

5. Зөвхөн 15% нь спортын үнэнч шүтэн бишрэгчид 

2022 оны гуравдугаар сард хийсэн судалгаагаар Z үеийнхний зөвхөн 15% нь өөрийгөө спортын үнэнч шүтэн бишрэгч гэж үзэж байсан байна.

6. Сошиал медиа хүчтэй нөлөөтэй

Нэгэн судалгаагаар Z үеийнхний болон миллениал худалдан авагчдын 80 орчим хувь нь сошиал медиагаас харсан бүтээгдэхүүнийг худалдаж авсан байна. АНУ болон дэлхий даяар Z үеийнхний худалдан авагчдын бараг тэн хагас нь шинэ бүтээгдэхүүний талаар олж мэдэхэд сошиал медиаг онлайн хайлтаас илүү дээр гэж үздэг байна. 

2021 онд дэлхий нийтээр хийсэн судалгаагаар Z үеийнхний 36% нь сошиал медиаг сөрөг нөлөөтэй гэж үзсэн байна. Гэсэн хэдий ч тэд сошиал медиад бусад үеийнхнээс хамгийн их цаг зарцуулдаг бөгөөд өдөрт дунджаар гурван цагийг зарцуулдаг нь дэлхийн дунджаас бараг хоёр дахин их юм. 

7. Тэд сонин хэвлэлийг хамгийн итгэлтэй гэж үздэг 

2022 оны эхээр хийсэн судалгаагаар Z үеийнхний бараг 60% нь сонин хэвлэлийг итгэж болохуйц гэж үзэж байсан. Онлайн мэдээллийн эх сурвалжууд илүү түгээмэл боловч сошиал медиагаас авч буй мэдээлэлд итгэл багатай ханддаг байна. Гэвч тэдний тэн хагас нь сошиал медиаг өдөр тутамдаа мэдээллийн эх сурвалж болгон ашигладаг. Харин зөвхөн 5% нь өдөр бүр сонин уншдаг байна. 

8. Z үеийнхэн өмнө нь ашиглагдаж байсан (Secondhand) бараа худалдаж авахдаа илүү дуртай 

Z үеийнхэн байгаль орчинд ээлтэй худалдан авалтын зан төлөвтэй бөгөөд тэд хэн нэгний ашиглаж байсан зүйлс худалдаж авахдаа илүү дуртай байдаг. 2022 онд энэ үеийнхний 80% нь ашиглагдаж байсан бараа худалдаж авах магадлалтай гэж тэмдэглэсэн байна.

9. Эмэгтэй Z үеийн худалдан авагчид урамшууллын хөтөлбөрт илүү сонирхолтой

Их Британид эмэгтэй худалдан авагчид урамшууллын хөтөлбөрт хамрагдах магадлал илүү өндөртэй байна. Их Британид Z үеийн эрэгтэйчүүдийн зөвхөн 41% нь урамшууллын хөтөлбөрт хамрагддаг.

10. Z үеийнхэн хамгийн их BNPL ашигладаг 

Investopedia-ийн мэдээлснээр Z үеийн дижитал худалдан авагчид Buy Now Pay Later (BNPL) буюу "Одоо худалдан аваад дараа төлөх" үйлчилгээг ашиглах магадлал хамгийн өндөр байна. Z үеийн худалдан авагчдын бараг 60% нь энэ төрлийн төлбөрийн үйлчилгээг зээлийн картнаас илүү ашигладаг гэжээ.

Иймээс бид энэ залуу үеийг илүү сайн таньж мэдэх, ялгаатай байдлыг нь тодорхойлж маркетингаа чиглүүлэх нь ихээхэн ач холбогдолтой  байна.  Таньд маркетингийн зорилтот зах зээлийн судалгаа болон өрсөлдөгчийн судалгаа, маркетингийн зөвлөгөө , үйлчилгээ хэрэгтэй бол бидэнд хандаарай. Итгэлийг чинь алдахгүй … 






Эх сурвалж: 


 
 
 

167 Comments


gaurav thakur
gaurav thakur
4 hours ago

Boost your online visibility and drive long-term success with digital marketing agency in faridabad. Our skilled team delivers customized digital marketing services designed to meet your unique business goals. Explore our comprehensive range of services and discover how we can elevate your brand in the digital world

Like

Nitin Kumar
Nitin Kumar
5 hours ago
Like

xeve xeve
xeve xeve
11 hours ago

AI Asian porn is revolutionizing how users engage with adult content by combining advanced technology and realistic experiences. Platforms like TalkDirty AI and Sexting AI offer immersive AI girlfriend chat experiences, where fantasies come to life through responsive dialogue. These innovations are increasingly featured on ai asian porn making customized, interactive content more accessible. With these tools, the adult industry is moving toward a more personalized and engaging future.

Like

Riya Verma
Riya Verma
a day ago

I want to thank you not just for the information, but for the intention behind it—this post shows a deep respect for readers and their need for clarity, kindness, and truth.


Escorts in Gurgaon

Gurgaon Escorts Services

Escorts Service in Aerocity

Like

Priya Gupta
Priya Gupta
2 days ago

Your post is quite helpful, and I appreciate you providing it. It was very educational. Thanks for sharing these kind of post. Russian escorts in Hyderabad

Like

Бүх эрх хуулиар хамгаалагдсан © 2023  |  Designed by Momade Virtual Assistant Agency

bottom of page